“УЛААНБААТАР МАРАФОН”-Д 30-ААД МЯНГАН ХҮН БҮРТГҮҮЛЖЭЭ
Эрэгтэйчүүдийн 42 км 195 метрт гавьяат тамирчин Б.Сэр-Од тэргүүтэй Кени, Этиоп, Япон, БНСУ-ын шилдэг марафончид урилгаар оролцоно.
Ирэх бямба гараг буюу тавдугаар сарын 19-ний өдөр Сүхбаатарын талбайд гараагаа эхлүүлж, улмаар барианд орох “Улаанбаатар марафон-2018” олон улсын гүйлтийн тэмцээн болно. Сонирхогчдын болон мэргэжлийн ангилалд болдог тус тэмцээний оролцогчид энэ өдрүүдэд гүйлтийн дугаараа авч байна. Монголын шилдэг марафончид энэ удаад оролцоно. ОУХМ Б.Мөнхзаяа энэ жил БНСУ, БНХАУ-д болсон марафонд эхний байруудад шалгарсан амжилтыг үзүүлсэн. Өнгөрсөн жил 21 км-т хоёр удаа түрүүлж, хоёр удаа хоёрдугаар байр эзэлж байсан ОУХМ Г.Хишигсайхан энэ жил бүтэн марафонд гүйхээр дугаараа авсан байна. Мөн энэ зайд өсвөрийн болон шилдэг тамирчид мэдүүлгээ өгөөд байгаа нь уралдааныг илүү өрсөлдөөнтэй болгох нь дамжигггүй. Эрэгтэйчүүдийн 42 км 195 метрт гавьяат тамирчин Б.Сэр-Од тэргүүтэй Кени, Этиоп, Япон, БНСУ-ын шилдэг марафончид урилгаар оролцох юм.
Үзсэн: 1534
Tweet