ХАЛХГОЛД ЦЭРГИЙН ХЭЭРИЙН МУЗЕЙ БАЙГУУЛЖ БАЙНА
Халхголын хязгаар нутагт тэртээ 80-аад жилийн дайны үүх түүхийг өгүүлсэн түүхэн дурсгал, цэрэг дайны олдворууд их бий.
Дорнод аймгийн Халхгол сумын нутагт Цэргийн хээрийн музей байгуулахаар боллоо. Халхголын хязгаар нутагт 80-аад жилийн тэртээх дайны үүх түүхийг өгүүлсэн түүхэн дурсгал, цэрэг дайны олдвор их бий. Хуучин сөнөөгч онгоц, овор хэмжээ ихтэй зэр зэвсэг нэлээд олддог байна. Байршлын хувьд Ремизовын өндөрлөгийг сонгожээ. Энэ газарт Оросын хошууч И.М.Ремизовын командалсан 149 дүгээр буудлагын хороо олон удаагийн ширүүн тулалдаанд оролцож ялалт байгуулж байсан түүхтэй.
Хээрийн музейг энэ сарын 18-ны өдөр нээхээр төлөвлөн ажиллаж байна. Нээлтийн ёслолд хойд хөршөөс төлөөлөгчид ирж оролцохоор болжээ.
Үзсэн: 1429
Tweet