Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

ГХ-НЫ САЙД МОНГОЛ УЛСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ АМЕРИКИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ


Densmaa 2018-05-14 05:05

Талууд Монгол Улсад сайн дурынхны үйл ажиллагааг дэмжих, “LEAD Mongolia” хөтөлбөрийг үргэлжлүүлэнэ.

   Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар АНУ-ын Энх тайвны корпус, Азийн сан, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Америкийн худалдааны танхимын Монгол Улс дахь салбар, “World Learning”, МерсиКор зэрэг байгууллагын суурин төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

   Уулзалтаар холбогдох байгууллагууд Монголд хэрэгжүүлж буй ажлаасаа тус тус танилцуулав. Хоёр орны харилцаа нь зөвхөн Засгийн газар хоорондын хамтын ажиллагаа байх ёсгүй, иргэд хоорондын, хүмүүнлэгийн зэрэг өргөн харилцаатай байх учиртай бөгөөд энэ хүрээнд эдгээр байгууллагын үйл ажиллагаа нь Монгол, Америкийн хоёр талын харилцааг баяжуулан бэхжүүлэх, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулж ирснийг Сайд Д.Цогтбаатар тэмдэглэж, талархал илэрхийлэв.

   Талууд Монгол Улсад сайн дурынхны үйл ажиллагааг дэмжих, “LEAD Mongolia” хөтөлбөрийг үргэлжлүүлэх, хоёр орны хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, манай улсын үхрийн махны экспортыг дэмжих төслийн хэрэгжилт зэрэг болон харилцааны бусад асуудлаар ярилцан санал солилцож, хамтын ажиллагааны өргөн, шинэ боломжууд байгааг харилцан онцолж, эдгээрт хоёр орны Засгийн газрууд дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.

Үзсэн: 1313

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна