Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-03-2024
монгол

Шинэ мэдээ

2018 ОНЫГ “ЖУУЛЧНЫ ЖИЛ” БОЛГОЖ БУЙГАА АЛБАН ЁСООР ЗАРЛАЛАА


Densmaa 2018-05-11 03:05

Ази Номхон далайн улс орнуудад өнгөрсөн жил 209 сая жуулчин зорьсон бол энэ тоо 2026 онд 539 сая болж хоёр дахин нэмэгдэнэ гэжээ.

   БОАЖЯ, Монголын аялал жуулчлалын холбооноос 2018 оныг “Жуулчны жил” болгон зарлалаа.

  Энэ үеэр Монголын Кулинарын холбоо жуулчдад үйлчлэх үйлчилгээний стандартыг хэвшүүлэх тухай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Уг санамж бичгийн хүрээнд “Ногоон эко аялал жуулчлал” бий болгох, аялал жуулчлалын салбарт  үйл ажиллагаа явуулж буй ресторан зоогийн газар болон жуулчны баазуудын хоолны газруудыг ангилах зэрэг ажлыг хэрэгжүүлнэ.

   Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан судалгаагаар Ази Номхон далайн улс орнуудад өнгөрсөн жил 209 сая жуулчин зорьсон бол энэ тоо 2026 онд 539 сая болж хоёр дахин нэмэгдэнэ гэжээ. Манай улсад сүүлийн 10 жилд дунджаар 475 мянган жуулчин ирж байна. Жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд нийтийн хоолны салбар хамгийн чухал нөлөөтэй гэж үздэг.

Үзсэн: 1557

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна