Дэлхийн банкны “Улаанбаатар-Цэвэр агаар төсөл”-ийн багийнхантай уулзав
С.Батболд төслийн хүрээнд хийгдсэн 200 айл өрхийн байшин сууцны дулаан алдагдлыг бууруулсан ажлын үр дүнд түүхий нүүрсний хэрэглээ тухайн айлд 50 хувь хүртэл буурч, өрхийн төсөвт хэмнэлт гарсан.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Дэлхийн банкны нэмэлт санхүүжилтын бэлтгэл, хяналт үнэлгээний ажлын хэсгийнхэнтэй уулзлаа.
Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч төслийн хүрээнд хийсэн томоохон ажлууд тухайлбал, 200 айл өрхийн байшин сууцны дулаан алдагдлыг бууруулсан ажлын үр дүн, 2017 оны дөрөвдүгээр сарын 1-ээс эхлэн бохирдуулагч ихтэй зуухыг үйлдвэрлэх, борлуулахыг хориглох эрх зүйн орчин бүрдсэн тухай зэргийг онцлон тэмдэглэсэн. Тэрбээр “Нийслэлийн агаарын бохирдол нэн тулгамдсан асуудал хэвээр байгаа тул төсөл хэрэгжүүлснээр гарсан үр дүнг бууруулахгүй хадгалах, цар хүрээг тэлэх, агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлхийн тулд төслийн хоёр дахь үе шатыг хэрэгжүүлэх хүсэлт тавьсан. Түүнлэн агаарын бохирдлыг бууруулахад нэгдсэн цогц арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх цаашдын үйл ажиллагаагаа төлөвлөх нь зүйтэй” хэмээн тэмдэглэлээ.
НЗДТГ нь Дэлхийн Банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр “Улаанбаатар-Цэвэр Агаар” төслийг 2012 оноос хэрэгжүүлж байна.
Үзсэн: 1420
Tweet