Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-12-2024
монгол

Шинэ мэдээ

Сайд нар орон нутагт ажиллаж байна


Densmaa 2018-05-11 02:05

Засгийн газрын гишүүд Гурвантэс сум дахь Стратегийн ач холбогдолтой нүүрсний орд газрууд, Саус Гоби сэндс, Өсөх зоос, МАК компаниудын ажилтай танилцаж, тулгамдсан асуудлын талаар мэдээлэл сонслоо.

   Засгийн газрын тэргүүн, танхимын гишүүд хөдөө орон нутагт ажиллаж байна. Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй танхимын дөрвөн гишүүн Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймагт, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, БОАЖ-ийн сайд Н.Цэрэнбат нар Өмнөгөвь аймагт тус тус албан томилолттой явна.

  Өмнөговь аймагт ажиллаж байгаа Засгийн газрын гишүүд  Гурвантэс сум дахь Стратегийн ач холбогдолтой нүүрсний орд газрууд, “Саус Гоби сэндс”, “Өсөх зоос”, “Монголын алт” компаниудын ажилтай газар дээр нь танилцаж, тулгамдсан асуудал, шийдвэрлэх шаардлагатай зүйлсийн талаар ажилтан албан хаагчдаас мэдээлэл сонссон байна. Тэд Гурвантэс сумын иргэдтэй уулзаж, Шивээ хүрэнгийн боомтод ажиллах юм.

Үзсэн: 1376

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна