ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ДЭЛГЭР СУМЫН МАЛЧИН Т.АЛЗАХГҮЙБААТАРЫНД ЗОЧИЛЛОО
Малчин Т.Алзахгүйбаатар нь нохой жилийн босгон дээр 1600 гаруй мал тоолуулж Монгол Улсын аварга малчин цолын эзэн болсон.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай аймагт өнөөдрөөс эхлэн хоёр хоногийн хугацаанд ажиллана. Тэрээр Дэлгэр сумын Баянбуурал багийн малчин Т.Алзахгүйбаатарынд зочилсноор Говь-Алтай аймаг дахь ажлаа эхэллээ.
Ерөнхий сайдын Т.Алзахгүйбаатарынд зочлох үеэр нутгийн малчдын төлөөлөл хүрэлцэн ирж хаваржаалалтын нөхцөл байдлынхаа тухай танилцуулан, худаг усны асуудал хүндрэлтэй байгаа тул уг асуудалд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг өргөө гэрт нь зочлон ирлээ хэмээн хүндэтгэн малчин Т.Алзахгүйбаатар аймаг, сумын баяр наадамд таван удаа айрагдсан хурдан удмын хүлгээ бэлэглэсэн юм. Т.Алзахгүйбаатар нь нохой жилийн босгон дээр 1600 гаруй мал тоолуулж Монгол Улсын аварга малчин цолын эзэн болсон, мал сүргээ таван төрөл дээр өсгөн мал аж ахуйн салбарт хувь нэмрээ оруулж яваа удам дамжсан туршлагатай ахмад малчин юм. Тэрээр өнгөрсөн өвлийг оторлон өнтэй давжээ.
Үзсэн: 1209
Tweet