Шанхайд болсон усанд сэлэлтийн тэмцээнээс манай улсын тамирчид ганзага дүүрэн иржээ

“Shanghai Swin championships-2018” тэмцээнд Монголын тамирчид өндөр амжилт үзүүллээ.
БНХАУ-ын Шанхай хотод болсон усанд сэлэлтийн “Shanghai Swin championships 2018” тэмцээнд Монголын тамирчид өндөр амжилт үзүүлжээ. Энэ тэмцээнд өсвөрийн тамирчид амжилттай оролцож, алт, мөнгө, хүрэл медальтай эх орондоо ирлээ. Тодруулбал, хөвгүүдийн 200 метрийн араар даллах төрөлд Ж.Эрхэс алтан медаль хүртсэн бол Ш.Түшиг хүрэл медаль хүртжээ.
Мөн 100, 200 метрийн өврөөр даллах төрөлд А.Хосбаяр мөнгө, 100 метрийн далайн гахайн сэлэлтээр Ө.Амарсанаа хүрэл медалийн эзэд болсон байна. Өсвөрийн ангиллын зай тус бүрт 20-30 тамирчин өрсөлдсөн юм.
Үзсэн: 1573
Tweet