ДАМБАДАРЖААД "МОНГОЛ-СОЛОНГОСЫН НАЙРАМДЛЫН ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН" БАЙГУУЛНА
БНСУ-ын Ойн ерөнхий газрын 3 тэрбум воны буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо буюу Дамбадаржаагийн нутаг дэвсгэрийн 40 га талбайд байгуулана.
БОАЖЯ, "Монгол-Солонгосын ногоон хэрэм” төслийн хамтын ажиллагааны хүрээнд "Монгол-Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн"-гийн шав тавих ёслолын ажиллагаа өчигдөр боллоо.
Энэхүү цэцэрлэгт хүрээлэнг БНСУ-ын Ойн ерөнхий газрын 3 тэрбум воны буцалтгүй тусламжаар Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо буюу Дамбадаржаагийн нутаг дэвсгэрийн 40 га талбайд байгуулах юм. Цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй төрлийн мод, ургамал тарихаас гадна унадаг дугуйн зам, хүүхдийн тоглоом болон спортын талбай, байгаль орчны танин мэдэхүйн төв байгуулахаар төлөвлөсөн байна. Энэ нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахаас гадна иргэдийн амралт, чөлөөт цагаа эрүүл орчинд өнгөрөөх, экологийн боловсрол эзэмшихэд чухал нөлөө үзүүлнэ гэдгийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат шав тавих ёслолын үеэр онцолсон юм.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хамтран 2007 оноос цөлжилтөөс сэргийлэх зорилгоор “Монгол-Солонгосын ногоон хэрэм” төслийг хэрэгжүүлж байна. 2017-2022 он хүртэл хэрэгжих төслийн 2-р шатны хүрээнд энэхүү "Монгол-Солонгосын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн"-г байгуулна.
Үзсэн: 1325
Tweet