МАРАФОН ГҮЙЛТИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОГСДЫН ХАМГИЙН АХМАД НЬ 90 НАСТАЙ ИРГЭН БАЙЛАА

Булган аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулж байгаа гүйлтийн тэмцээн 7 төрлөөр болно.
Булган аймагт “Булган марафон-2018” бүх нийтийн гүйлтийн нээлттэй тэмцээн болж, аймаг, нийслэлийн 70 гаруй байгууллагын 900 гаруй тамирчин оролцлоо.
Тэмцээнд тус аймгийн төв хөдөөгийн 46 байгууллагын тамирчдаас гадна Улаанбаатар хот, Орхон, Хөвсгөл, Увс, Архангай, Баянхонгор, Завхан аймаг, “Алдар”, “Хүч” спорт хорооны тамирчид ирж өрсөлдсөн байна. “Булган марафон-2018” гүйлтийн тэмцээний хамгийн ахмад тамирчин нь Тэшиг сумын иргэн 90 настай А.Морхо байлаа.
Үзсэн: 1523
Tweet