ӨНӨӨДӨР МОНГОЛЫН ХҮҮХДИЙН БАЙГУУЛЛАГЫН 93 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Хүүхдийн байгууллага нь 1921 оны ардын хувьсгалын дараахан буюу 1925 онд хэсэг залуучуудын санаачилгаар “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэйгээр анх байгуулагдаж байсан түүхтэй.
Өнөөдөр Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 93 жилийн ойн баярын өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан хүүхдийн байгууллагыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэлийн цэцэг өргөнө. Мөн энэ түүхт ойн хүрээнд хүүхдийн байгууллагын түүхийг харуулсан зургийн үзэсгэлэн Монголын хүүхдийн ордны үзэсгэлэнгийн танхимд дэлгэн үзүүлэх бол, “Би хариуцлагатай аав, ээж” зөвлөгөөнийг Монголын хүүхдийн ордны Их танхимд тус тус зохион байгуулна. Хүүхдийн байгууллага нь Монгол Улс тусгаар тогтнолоо тогтоосон 1921 оны ардын хувьсгалын дараахан буюу 1925 онд хэсэг залуучуудын санаачилгаар “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэйгээр анх байгуулагдаж байсан түүхтэй. Шинэ үеийн зохиолч, яруу найрагч Д.Нацагдорж энэ байгууллагын анхны удирдагч байсан бөгөөд “Бүхий олон багачууд” дууг эгшиглүүлэн мянга мянган хүүхэд залуучуудын зүрх сэтгэлийг нэгэн зүгт хандуулж улс орныхоо хөгжлийн төлөө эв саналаа нэгтгэн ажиллаж ирсэн түүхэн замнал бий.
Үзсэн: 1154
Tweet