“Илд цэцэг” УСК Америкийн кино театрт гарсан анхны монгол кино болжээ
Монголын үндэсний үйлдвэрлэл буюу урлаг соёлын бүтээгдэхүүн монгол кино улам олноороо Америкийн зах зээлд нэвтрэн орох боломж бүрдэж байна.
Найруулагч П.Дэлгэрбаярын найруулсан "Илд цэцэг" уран сайхны кино АНУ-ын Сан-Франциско болон бусад хотын кино театруудаар анх удаа албан ёсоор гарч байна. Энэ нь Монголын кино урлагийн түүхэнд урагш алхсан үйл явдал. Манай уран бүтээлчид киногоо гадаадад гаргахдаа түр хугацаанд театр түрээслэн үзүүлдэг. Тэгвэл энэ боломжийг "Mongol Film Distribution" компани уран бүтээлчэдээ олгож байна. ....Хувийн сургуулийн захирал Хонгорзул насанд хүрч яваа охин, хөгжлийн бэрхшээлтэй хүүгийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй. Түүний охин Цэцэг өөрөөсөө олон ах залуутай хайр сэтгэлийн холбоотой болж үерхэнэ. Энэ байдал Хонгорзулд огтхон ч таалагдахгүй байгаа тухай кино өрнөнө.
Үзсэн: 1597
Tweet