“МОНГОЛ-ОРОСЫН САНААЧИЛГА 2018” АРГА ХЭМЖЭЭ ИРЭХ ЗУРГААДУГААР САРД БОЛНО
Сүхбаатарын талбайд техникийн үзэсгэлэн гаргах төлөвлөгөөтэй байна.
Нийслэлийн Засаг дарга С.Батболд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовтой уулзлаа.
Уулзалтын эхэнд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов “Монгол-Оросын санаачилга 2018” нь цогц арга хэмжээ болох учраас бид маш их анхаарал хандуулж ажиллаж байна. Тус арга хэмжээний үеэр Сүхбаатарын талбайд техникийн үзэсгэлэн гаргах төлөвлөгөөтэй байгаа. Янз бүрийн салбарын техникийн үзэсгэлэн дэлгэгдэх бөгөөд тэр дундаа хөдөө аж ахуйн салбарынх зонхилох болно. Мөн арга хэмжээний үеэр дугуй ширээний ажил хэрэгч уулзалтууд зохион байгуулна. Энэ талд та бүхнийг дэмжиж ажиллахыг хүсч байна. Өнөөдөр тантай уулзаж буй гол зорилго ОХУ-ын Москва хотын дарга Собянин, Сергей Семёновичийн албан захидлыг гардуулан өгөх юм. Энэхүү захидалд таныг Москва хотод ирэх наймдугаар сарын сүүлчээр зохион байгуулагдах хотын боловсролын чуулга уулзалтад урьсан байгаа билээ” хэмээн онцоллоо.
Үзсэн: 1182
Tweet