Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Хотын дарга БНСУ-ын элчин сайдыг хүлээн авч уулзав


Densmaa 2018-05-04 02:05

2020 онд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохионо.

   Нийслэлийн Засаг дарга С.Батболд БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд У Суныг хүлээн авч уулзлаа.

  Нийслэлийн Засаг дарга С.Батболд хэлэхдээ “Монгол улс БНСУ-тай 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш найрсаг харилцаатай билээ. Хоёр улсын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд, нийгмийн бүхий л салбарт өргөжин хөгжиж байна. Улаанбаатар хот дэлхийн 40 гаруй гаруй хотуудтай Ах дүүгийн болон найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байгаа бөгөөд БНСУ-ын Сөүл хоттой 1995 онд ах дүү хотуудын найрамдалт харилцаа анх тогтоосон. Нийслэлийн Орон сууцны корпорацитай хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд орон сууцжуулах төсөл хэрэгжүүлэх судалгааны ажлыг хийж байгаа зэрэг нь хоёр хотын хамтын ажиллагаанд бодит хувь нэмрээ оруулж байгаа. Энэ сард БНСУ-ын Намянжү хотын дарга, төлөөлөгчид зочилно. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 10 жилийн хугацаатай хэрэгжих “Намянжү Дасаны ой”-н төслийг бид хэрэгжүүлэх гэж байна” гэсэн юм.

   Улаанбаатар хот БНСУ-ын Инчон хоттой Ах дүүгийн харилцаа, Кёнги муж, Пусан, Гуанжү, Мукпу зэрэг хотуудтай найрамдалт харилцаа тогтоож хамтын ажиллагааг нийгмийн бүхий л салбарт амжилттай өргөжүүлэн хөгжүүлж байгаа билээ. Уулзалтад БНСУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд У Сун ”Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх,  энэ ажлыг эрчимжүүлэх тал дээр бид санал нэгтэй байна. Мөн Улаанбаатар, Сөүл хотын хооронд багш, сурагч солилцооны хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна гээд Сөүл хотын орон сууцны корпораци хамтран ажиллах сонирхолтой байгаа. Ингэснээр агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлын нэг хэсэг болох юм. Хоёр хотын найрамдлын бэлэг тэмдэг болсон Сөүлийн гудамжид “Гэрэлт гудамж” төслийг хэрэгжүүлж жуулчид, залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэх газрын нэг болгосонд туйлын баяртай байна. 2020 онд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ой тохионо. Бид олон салбарт хамтран ажиллаж, хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэн ажиллах болно” гэлээ.

 

Үзсэн: 1243

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна