Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 25-12-2024
монгол

Шинэ мэдээ

Монголын хаад гадаад улсын хаадад илгээж байсан захидлуудын хуулбарыг дэлгэн үзүүллээ


Densmaa 2018-05-03 04:05

Аргун хааны захидал 3 метр 2 см урттай байжээ.

   Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан Төрийн ордны Монгол төрийн түүхийн музейд Монголын их хаад гадаад улсын хаадад илгээж байсан захидлын хуулбаруудыг дэлгэн үзүүллээ.

   Тэдгээр захидлын эх хувиуд Ромын Ватиканы нууц архив, Германы Үндэсний номын сан зэрэг дэлхийн улс, орнуудад хадгалагдаж байдаг бөгөөд захидлын хуулбарыг калиграфаар, бичиг үсгийн сонгодог дэгээр үзүүлж байгаа юм. Үзэсгэлэнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энболд нээж хэлэхдээ, “Үндэсний бичиг үсгийн баярт зориулан бидний өвөг дээдэс, алтан ургийн Их хаадаас Европын хаадад илгээж байсан захидлуудын хуулбарыг дэлгэн үзүүлж байна. Захидлуудыг уран бичлэг-дүрслэх урлагийн хэлбэрт оруулан, уран бүтээл болгосон хүн нь уран бичигч, урлаг судлаач, докторант Э.Ариунболд юм. Эзэн Чингис хааныг залгамжлагч их хаадын энэ захидлууд нь дэлхийд гайхагдсан бичиг соёлын дахин давтагдашгүй үнэт өв төдийгүй Монголын төрт ёсны аугаа уламжлалыг илтгэн харуулсан түүхэн баримт” гэсэн юм.

  Үзэсгэлэнд тавигдсан Их хаадын захидлуудыг хэлбэр, хэмжээгээр нь хуулсан бөгөөд Аргун хааны захидал гэхэд 3 метр 2 см урттай байна.

Үзсэн: 1362

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (3)