Б.ЧИМЭДЦЭРЭН ӨМНӨД АФРИКТ ПАУЭРЛИФТИНГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОВ

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо /МФНХ/-ны баг тамирчид 2018 оны хэвтээ шахалтын хэрэглэлтэй төрлийн ДАШТ-д Төрийн дууллаа хоёр удаа эгшиглүүлж, Төрийн далбаагаа дөрвөн удаа мандуулав.
ӨАБНУ-д пауэрлифтингийн хэвтээ шахалтын ахмад болон насанд хүрэгчдийн ДАШТ болж, Монголын баг тамирчид хос алт, мөнгөн медаль хүртлээ.
Тэмцээний насанд хүрэгчдийн +120 кг-д ОУХМ Б.Чимидцэрэн алтан медаль хүртэж, Монгол Улсынхаа Төрийн далбаагаа мандууллаа. Тэрбээр хэвтээгээс 357 кг туйван өргөснөөр дэлхийн аварга эрхэм алдрын эзэн болсон бөгөөд өмнө нь ДАШТ-ээс мөнгө, Ази тивийн гурван удаагийн аварга, дэлхийн дээд амжилт эзэмшигч тамирчин юм. Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны баг тамирчид 2018 оны хэвтээ шахалтын хэрэглэлтэй төрлийн ДАШТ-д Төрийн дууллаа хоёртоо эгшиглүүлж, Төрийн далбаагаа дөрвөн удаа мандуулжээ.
Үзсэн: 1495
Tweet