Б.БУДЖАРГАЛ, НЬЮ-ЙОРКИЙН МАРАФОНД 1304 КМ ЗАМ ТУУЛЖ ДЭД БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Манай тамирчин Б.Буджаргал 2015 онд анх удаагаа оролцож, 10 дугаар байрт шалгарч байжээ.
АНУ-ын Нью-Йорк хотноо дөрөвдүгээр сарын 17-27-нд зохион байгуулсан Дэлхийн холын зайн гүйлтийн зургаа ба арван өдрийн “Self-transcendence” нээлттэй тэмцээнд хурдаа сорьсон Б.Буджаргал дэд байр эзэллээ.
Тэрбээр, Шри Чинмойн марафон гэгддэг тус тэмцээний 10 өдөр, шөнийн марафон гүйлтэд Монгол Улсаа төлөөлөн оролцож 810.4 миль буюу 1304 км замыг туулж хоёрдугаар байрт шалгарсан.
ОУХМ Б.Буджаргал өнгөрсөн жилийн нээлттэй тэмцээнд 10 өдөрт 1189.30 км гүйж түрүүлж байсан бол хэт холын зайн марафоны энэ тэмцээнд тусгайлан бэлдэж хэмжсэн 1,6 км зам дээр 10 өдрийн турш тамирчид байгаль цаг уурын 0-15 градусын хэлбэлзэлтэй нөхцөлд өдөр, шөнөгүй гүйж, тэсвэр хатуужлаа сорьдог. Энэхүү уралдаан нь тамирчдаас биеийн болоод сэтгэл зүйн өндөр бэлтгэл шаарддаг. Манай тамирчин Б.Буджаргал 2015 онд тус тэмцээнд анх удаагаа оролцож, 10 дугаар байрт шалгарч байжээ.
Үзсэн: 1407
Tweet