Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 2018-08-17,18
mongolia

Шинэ мэдээ

“JCI 2018 INTERNATIONAL BUSINESS FAIR’’ олон улсын бизнес үзэсгэлэн болно


Densmaa 2018-04-26 11:04

“Хүннү молл”-д болох уг үзэсгэлэнд Монгол, Япон, Солонгос, Тайвань, Хонг Конг, Герман, ОХУ, Италийн 100 гаруй компани оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулна.

    “JCI 2018 INTERNATIONAL BUSINESS FAIR’’ олон улсын бизнес үзэсгэлэн 5-р сарын 2-4-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Дэлхийн хэмжээнд залуу удирдагчид, ажил хэрэгч хүмүүсийн сайн дурын үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг JCI байгууллагаас анх удаагаа энэхүү олон улсын бизнес үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна. “Хүннү молл”-д болох уг үзэсгэлэнд Монгол, Япон, Солонгос, Тайвань, Хонг Конг, Герман, ОХУ, Италийн аялал жуулчлал, хууль эрх зүй, санхүү, барилга, уул уурхай, мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй компани оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулна. Мөн үзэсгэлэнгийн үеэр олон улсын зах зээлд хэрхэн бизнес эрхлэх талаар гадны томоохон компаниудын төлөөллүүд илтгэл тавьж, бизнес сургалт, компаниудын уулзалт, Монгол үндэсний брэндүүдийг сурталчлах аялал, соёлын өдөрлөг зохион байгуулах юм байна.

Үзсэн: 542

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна