МОНГОЛ УЛС 23 дахь удаагийн TRANS RUSSIA үзэсгэлэнд анх удаа оролцож байна
“Ачаа тээврийн үйлчилгээ, терминал, боомтууд дахь ачаа боловсруулах үйлчилгээ, “Ачаа тээврийн салбар дахь IT шийдэл”, “Овор ихтэй ачааг тээвэрлэх” гэсэн үндсэн дөрвөн хэсэгт хуваагдан явагдсан байна.
ОХУ-ын нийслэл Москва хотноо жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг олон улсын тээвэр логистикийн үйлчилгээ, технологийн чиглэлийн 23 дахь удаагийн "Trans Russia" үзэсгэлэн яармагт анх удаа оролцсон Монгол Улс шилдэг дебют шагнал хүртлээ.
Тус үзэсгэлэнд Монголоос гадна анх удаа Герман, Беларусь, Казахстан, Латви, Литва, Финлянд, Эстон, Иран улсууд оролцсон. Үзэсгэлэн яармагт Монгол Улс төмөр зам, авто зам, агаар, далайн тээврийн нөөц боломжоо танилцуулсан юм. Монгол Улс Еврази болон дэлхийн хэмжээнд ачаа тээврийн салбарт өөрсдийн газарзүйн байршил, давуу талаа санал болгож байгаагаараа онцлогтой боллоо.
Үзсэн: 1150
Tweet