Хөрөнгө оруулагчид “Эрдэнэс Таван толгойн” хувьцааг сонирхож байна
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын дараа болж байгаа учраас Хятадын томоохон компаниуд, хөрөнгө оруулагчид өндөр ач холбогдол өгч байна.
Хонгконгод болж буй Монголд хөрөнгө оруулагчдын чуулганд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ахалсан Монголын баг оролцож байна.
Энэхүү чуулга уулзалт нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын дараа болж байгаа учраас Хятадын томоохон компаниуд, хөрөнгө оруулагчид өндөр ач холбогдол өгч байгаа юм. Уг чуулганы үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Эрдэнэс Таван Толгой” ордыг олон улсын зах зээлд гаргах, алтны олборлолтыг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулалтыг дэмжихийг уриаллаа.
Үзсэн: 1330
Tweet