ДТГ-ЫН ТЭРГҮҮНҮҮДИЙН БҮСИЙН ЗӨВЛӨГӨӨН БРЮССЕЛЬ ХОТНОО БОЛЛОО
ЖДҮ-ийн тоног төхөөрөмж, техник технологи, инновацийг оруулж ирэх, цахим худалдаа, порталын чиглэлээр хамтран ажиллана.
Монгол Улсаас Европын орнуудад суугаа ДТГ-ын Тэргүүн, худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан ажилтан нарын Бүсийн зөвлөгөөн 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Бельгийн Вант Улсын Брюссель хотноо зохион байгууллаа. Энэхүү бүсийн зөвлөгөөнд Европын улсуудад суугаа Монгол Улсын 14 ДТГ-ын Элчин сайд болон худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан ажилтнууд оролцсон юм.
Бүсийн зөвлөгөөнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Монгол Улсын гадаад бодлого: нийгэм, эдийн засгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавьж, Засгийн газрын гурван тулгуурт хөгжлийн бодлого, гадаад худалдааг нэмэгдүүлэх, худалдааг хөнгөвчлөх, монголын экспортыг төрөлжүүлэх, гадаадаас хөрөнгө оруулалт татах чиглэлээр танилцуулга хийв.
Түүнчлэн тэрбээр Элчин сайд нарт өөрсдийн нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглан монголын экспортын бараа бүтээгдэхүүнийг европын зах зээлд гаргах; аж ахуй нэгжүүдийг олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцоход нь дэмжлэг үзүүлэх, монголын экспортын бүтцийг төрөлжүүлэх чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийх зэрэг тодорхой үүрэг даалгаврыг өгөв.
Үзсэн: 1179
Tweet