Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

ЕВРОПЫН КОМИССЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЖАН-КЛОД ЮНКЕР ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Д.ЦОГТБААТАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ


Densmaa 2018-04-25 03:04

Монголын экспортын бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргах, үйлдвэрлэгчээс хэрэглэгчид хүртэлх бүхий л үе шатыг хангах, ажлын байр ихээр бий болгодог ЖДҮ эрхлэгчдэд дэмжлэг үзүүлж хамтран ажиллана.

   Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны хуралдаанд оролцох үеэрээ Европын Комиссын Ерөнхийлөгч Жан-Клод Юнкерт бараалхав.

  Уулзалтаар талууд Монгол Улс, Европын Холбооны харилцаа, хамтын ажиллагааны урт хугацааны боломж нөхцлүүдийн талаар санал солилцлоо. Ерөнхийлөгч Жан-Клод Юнкер Монгол Улс, Европын Холбооны харилцааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэхэд Европын Холбоо стратегийн ач холбогдол өгч байгааг тэмдэглэж, Монгол Улсын хөгжил дэвшлийг цаашид дэмжихээ илэрхийлэв.

  Түүнчлэн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Европын Комиссын Худалдааны комиссар Сецилиа Малмстромтой уулзаж, Монгол Улс, Европын Холбооны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, цаашдын төлвийн талаар ярилцав. Тэд Европын Холбооны “GSP+” тарифын хөнгөлөлтийн хэрэгжилтийн талаар санал солилцож, Монголын экспортын бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргах, чингэхдээ үйлдвэрлэгчээс хэрэглэгчид хүртэлх бүхий л үе шатыг хангах, ажлын байр ихээр бий болгодог жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэхийн төлөө хамтран ажиллахаар тохиров.

Үзсэн: 1245

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна