Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 2018-10-19,20
mongolia

Шинэ мэдээ

11 настай монгол охин Жюү Жицүгийн дэлхийн аварга боллоо


Densmaa 2018-04-24 11:04

Өсвөрийн тамирчид маань дэлхийн хүүхдийн их наадмаас бүгд медаль хүртжээ.

  Жюү жицүгийн ДАШТ Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо энэ сарын 16-28-ны өдрүүдэд зохиогдож байна. 10 дахь удаагаа зохиогдож байгаа энэхүү тэмцээнд манай улсаас анх удаа оролцож байна. 

  4-р сарын 20, 21-ний өдрүүдэд дэлхийн хүүхдийн их наадам зохиогдож 50 гаруй орны 1300 хүүхэд өрсөлдсөнөөс манай тамирчид 16 алт, 7 мөнгө, 7 хүрэл медаль хүртсэн юм.

   Ийнхүү өсвөрийн тамирчид маань дэлхийн хүүхдийн их наадмаас бүгд медаль хүртэж,  Абу Дабигийн дэвжээг эзэгнэсэн бол өчигдөр буюу ням гарагт өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн охидын барилдаанаар эхэлсэн. Охидын шар бүсний 11 насны 36 кг-ийн жинд Т.Ариунзаяа өрсөлдөгчөө цаг дуусахаас өмнө илт давуу ялснаар жюү жицүгийн төрөлд Монголын анхны өсвөрийн дэлхийн аварга болсон байна.

Үзсэн: 271

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна