“Монгол инженер 2018” нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа.
МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД ХӨГЖЛИЙН ШИЙДЛИЙГ ХАЙЛАА
Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай хамтран “Монгол инженер-2018” нэгдсэн арга хэмжээг зохион байгууллаа. Энэ удаагийн арга хэмжээнд нийт 16 байгууллагын 70 гаруй инженер, техникийн ажилтнууд болон гадна, дотнын 12 их, дээд сургуулийн 220 гаруй оюутан, 80 гаруй эрдэмтэн, профессор багш нар оролцсон юм. Арга хэмжээний хүрээнд үйлдвэрлэлд шинээр нэвтрүүлж буй технологи болон инженерийн шийдэл шаардаж буй асуудлуудыг танилцуулж, нийт 10 гаруй илтгэлийг инженер, техникийн ажилтан, профессор, багш нар хэлэлцүүллээ. Түүнчлэн ЭЕШ болох гэж байгаа энэ үед мэргэжил сурталчлах ажлыг хийж, ерөнхий боловсролын сургуулийн төгсөгч нарт эрэлттэй мэргэжил, ялангуяа инженерийн мэргэжлийн талаар тодорхой мэдээлэл өглөө.
Үзсэн: 1084
Tweet