Олон улсын эрдэм шинжилгээний их хурал амжилттай боллоо

Олон улсын хуралд хэлэлцүүлэхээр бие даасан болон хамтарсан 148 илтгэл ирснээс гадаадын 119 илтгэл, дотоодын 29 илтгэл тавигджээ.
Улаанбаатар хотноо энэ сарын 20-21-нд олон улсын оюутан, залуу судлаачдын “Оюутны спорт: Үндэстний эрүүл мэнд, хөгжил дэвшил” сэдэвт эрдэм шинжилгээний 8 дугаар их хурал боллоо.
Хурлын үйл ажиллагаанд оролцохоор ОХУ, БНХАУ, Латви, Казахстан, Тажикстан, Украин, БНСУ, Япон, Армен, Узбекстан, Болгар, Беларусь зэрэг 17 орны их, дээд сургуулийн 70 гаруй залуу судлаач, эрдэмтэн, доктор, ректор захирлууд Монгол оронд хүрэлцэн ирсэн юм.
Хурлаар оюутны спортын хөдөлгөөний туршлага, хэтийн төлөв, БТС-ын анагаах ухаан, аялал жуучлал, спортын үйлчилгээ, эдийн засаг, хүмүүнлэгийн асуудал, хүн амын эрүүл мэндийг бэхжүүлэхэд оюутны спортын үүрэг зэрэг асуудлаар санал дүгнэлтээ гарган, хэлэлцүүлэг явуулж, асуудлыг шийдэх арга замын талаар хөндөн ярилцлаа.
Үзсэн: 1390
Tweet