Ерөнхийлөгч Х.Баттулга Израиль улс байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
Хоёр орны хамтын ажиллагаа, ард түмнүүдийн ойр дотно харилцаа улам бүр өргөжин тэлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Израиль улс байгуулагдсаны 70 жилийн түүхэн ойг тохиолдуулан Израиль улсын Ерөнхийлөгч эрхэмсэг ноён Рүвин Ривлинд захидал илгээж, мэндчилгээ дэвшүүллээ. Захидалд “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө, Монгол, Израиль нь эртний түүх, соёлтой улсууд бөгөөд эдүгээ манай хоёр орны хамтын ажиллагаа, ард түмнүүдийн ойр дотно харилцаа улам бүр өргөжин тэлж байгааг тэмдэглэхэд тааламжтай байна. Энэ ялдамд ноён Ерөнхийлөгч Танаас надад ирүүлсэн урилгыг талархан хүлээн авч байгаагаа илэрхийлье. Эрхэмсэг ноёнтон Танд эрүүл энх, сайн сайхан, найрсаг израилийн ард түмэнд энхтайван, амар амгалан байдлыг хүсч, улам бүр хөгжин цэцэглэхийн ерөөл дэвшүүлье” гэжээ.
Үзсэн: 1203
Tweet