Шог хөрөг буюу "АРАНШИН" үзэсгэлэн
Шог зураач өөрийгөө гуравхан зураасаар зурсан байна.
Нийгэм улс төрийн болох болохгүйг тов тодруунаар, тэр дундаа хошин байдлаар илтгэж чадах урлагийн төрөл бол шог зураг.
Дэлхий нийтэд “Caricature” хэмээн нэрлэдэг шог зургийн төрөл зүйлийг манайд нөхөрсөг шог зураг хэмээдэг. Урлаг судлалын ухааны доктор эрдэмтэн зураач Ж.Саруулбуян “Хоч хөрөг” гэж нэрлэх санал гаргаж байсан нь бас оносон хувилбар гэж шог зураачид үзэж байна. Энэ төрөл нь тухайн хүнийхээ онцлог, ялгарах шинж төрхийг илүү хошин байдлаар хэтрүүлэг ашиглан олон нийтэд инээдтэй харагдах байдлаар дүрслэн үзүүлэх үндсэн арга барилтай бөгөөд мэдээж хамгийн түрүүнд зурсан хүнтэйгээ адил төстэй байдлаа алдахгүй бусдад шууд танигдахаар бүтээгдсэн байх ёстой юм. Манай улсын ахмад уран бүтээлчдээс А.Гүрсэд В.Одгийв Ц.Жандал нар олон сайхан бүтээлийг хийж үлдээсэн. Харин дунд болон сүүлийн үеийн уран бүтээлчдийг Н.Оргил А.Бат-эрдэнэ Гал-Од нар залгамжлан үргэлжлүүлж Монголын шог зургийн гал голомтыг сахин явж байна. Нөхөрсөг шог зураг зүгээр зурж байгаа хүнтэйгээ адил төстэй хөрөг зураг гэж тодорхойлвол бас дутуу дулимаг хэрэг болно. Тухайн хүнийхээ донж маяг, онцлог шинжийг шууд хараад л танихаар хөнгөн хөгжилтэйгээр илэрхийлэх нь тухайн зураачаас ёстой төрмөл торгон мэдрэмж, авьяас чадвар шаарддаг гэж нөхөрсөг шог зураач Н.Оргил ярьж байна.
Монголын хошин шог зургийн төрөл эргээд сэргэж байна. Энийг сэргэхэд Цогтбаяр зураач нэлээн их тэмцэж ажиллаж хөдөлмөрлөж байгаа. Тоншуул сэтгүүл гэдгийг сэргээгээд хэсэг явсан. Тэр үеээс шог зохиолч шог зураач нар нэгдэж цуглаж эхэлсэн юм. Одоо тэр бүрэлдэхүүн нээх буурчихгүй бас сэргэчихгүй яг нэг төвшинд явж байна. Анх “Матар” дээр гарах гээд дээр үед сонинд гардаг байлаа. Матар дээр гарах нь гутамшиг байлаа. Тэр үед бол социализмын нийгэм байсан одоог бодвол хууль нь чанга хүний ухамсар өндөр хүмүүжилтэй байсан. Түүнээс хойш Тоншуул сэтгүүл гарч ирсэн. Тэгээд Байтав гуай Гүрсэд гуай Доржготов нэг үе гарч ирсэн. Эдгээр хүмүүс дандаа улс төрийг хүүрнэсэн тухайн үеийн нийгмийг шүүмжилсэн социализмийг шүүмжилсэн зарим нь хэрэгт ч орж байсан юм.
Шог гэхээр л хүмүүс зургийг нь хараагүй байж инээх гээд байдаг юм. Угтаа бидний дунд байгаа бие биедээ шууд хэлж арай зүрхэлдэггүй, бас халуухан бүхнийг жаахан “явуулаад” л зурчихдаг хэрэг гэж шог зураач Н.Оргил хэлж байсан юм. Тэрээр дөрөвдүгээр сарын 1-нийг тохиолдуулаад сүүлийн үед хийсэн 100 гаруй зургаараа үзэсгэлэн гаргасан юм.
Цаашлаад тэр зургуудаараа ном хийгээч гэсэн санал хүмүүс тавьжээ. Ингээд “Араншин” нэртэй 3 цуврал номоо гаргажээ. Шог зураг дотор нөхөрсөг хөрөг шог зургаар үзэсгэлэнгээ гаргаж байгаа анхны зураач нь Н.Оргил юм.
Нүүрс, харандаа, усан будгаар зурж, таталбар, зураасан зургаар гээд аль болох олон төрлөөр зурж үзэхийг тэрээр эрмэлзжээ. Хүний гаднах төрхийг хүн дөхүүлээд хэтрүүлээд зурж болно. Дээр нь тэр хүний дотоод сэтгэл, араншин, зан авир, мэргэжлээ дагасан, төрөлхийн болон нуугдмал араншинг тод гаргахыг хичээж зурдаг нь Н.Оргилийн онцлог шог зураач Жаргалсайхан сонирхуулан ярьж байна.
Техник технилоги хөгжөөд компьютер графикаар хүмүүс юм хийж байна. Н.Оргилийн энэ бол байгалийн авьяас юм. Н.Оргилийн онцлог нь юу вэ гэвэл зураас бүхэн нь өгүүлбэртэй, таталбар бүхэн нь тайлбартай шог зураг зурж байгаа. Энгийнээр дүрслээд хэлбэл шинжлэх ухаанаар бол судлаад тогтоож байгаа үнэн ч юм шиг, оёдлоор бол уран шаглаач юм шиг, уртын дуугаар бол айзам шуранхай ч юм шиг, бөхөөр бол аархал ч юм шиг тэгж зурж байгаа энэ цаг үед төрсөн ховор авьяас юм. Тэрнээс гадна хүний үндсэн характер буюу мөн чанар араншинг хөгжмөөр бол дууны ариншанг олно гэдэг яг тэрийг гаргаж байгаагаараа нэлээд онцлог.
Нөхөрсөг шог зураг бол бие даасан урлаг. Урлагаар дамжиж хүн өөрийн дотоод чанарыг танина. Монголын шинэ цагийн хошин шог зургийн мастер уран бүтээлчдийн нэг Н.Оргил хүүхэд байхын л зураг зурах дуртай байжээ. Тухайн үед сонины захиалгаар хошин зураг зурдаг байж. Сонинд голдуу улс төрийн шог зураг зурж ирсэн тэрбээр 2006 оноос хойш эрчимтэй зурж, тухайн үед анхны нөхөрсөг шог зургийн номоо гаргаж байжээ.
Үзсэн: 2952
Tweet