Цахар судлалыг хөгжүүлэхэд пэмжлэг үзүүлэхийг хүсэв
Цахар судлаачид Монгол орон даяар тархан суурьшсан Цахар үндэстнүүдийн аж амьдралыг судалж, “Дэлхийн цахарууд” хэмээх ном бүтээхээр төлөвлөж байгаа аж.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа ӨМӨЗО-ны Цахар судлаачдыг хүлээн авч уулзлаа. Судлаачид Монгол орон даяар тархан суурьшсан Цахар үндэстнүүдийн аж амьдралыг судалж, “Дэлхийн цахарууд” хэмээх ном бүтээхээр төлөвлөж байгаа аж.
Монгол Улсын тухайд Архангай, Баян-Өлгий, Ховд, Увс зэрэг аймагт цахрууд ажиллаж, амьдарч байгаа бол дэлхий дахинаа Өвөрмонголын аймаг, хошуу болон Улан-Үдэ гэх мэт газарт цахар үндэстэн байгааг судлаачид олж тогтоожээ.
ӨМӨЗО-ны судлаачид БНХАУ-ын дарга Си Жинпиний “Нэг зам-Нэг соёл” бодлогын хүрээнд Цахар судлалыг хөгжүүлэхэд салбарын сайд Ц.Цогзолмааг бодлогын дэмжлэг үзүүлэхийг хүсч, соёлын газруудтай холбож өгөх санал хүсэлтээ уламжиллаа. Цаашлаад Цахарын өв соёлыг ЮНЕСКО-д бүртгүүлэх зорилготой байгаа аж. Мөн эрт дээр үеэс ар монголчуудаас уламжлагдан ирсэн асарын наадмын соёл уламжлалыг сэргээх талаар ярилаа. Дээр үеийн хаад ноёд асар дороос соёлын өв, уламжлалаа үзэж сонирхдог байсан. Зарим улс оронд одоо ч энэ соёл хэвээр хадгалагдсаар байгаа. Асар дор урлагийн бүтээл үзэж сонирхож байгаа нь өөрөө бас нэгэн соёлын өв уламжлал юм гэж Цахар судлаачид үзжээ.
Үзсэн: 1333
Tweet