УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Орано” групп болон “Мицүбиши” корпорацийн төлөөлөгчидтэй уулзав
Уулзалтын үеэр УУХҮ-ийн сайд сүүлийн жилүүдэд Монгол Улс, Бүгд найрамдах Франц улс хооронд цөмийн энергийн салбарт хоёр талын хамтын ажиллагаа өргөжиж буйг дурдлаа.
Уулзалтын үеэр УУХҮ-ийн сайд сүүлийн жилүүдэд Монгол Улс, Бүгд найрамдах Франц улс хооронд цөмийн энергийн салбарт хоёр талын хамтын ажиллагаа өргөжиж буйг дурдаад, цаашид харилцан ойлголцож, хамтын ажиллагаагаа улам хөгжүүлэхэд анхаарах учиртайг онцоллоо.
“Орано” групп Дорноговь аймагт төсөл хэрэгжүүлж байгаа юм.
УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар зургадугаар сарын сүүлээр Франц улсад ажлын айлчлал хийж, Парис хотноо зохион байгуулах “Дэлхийн Цөмийн үзэсгэлэн”-д оролцоно.
Энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарын Францад хийх айлчлал, БНФУ-ын Ерөнхийлөгч Э.Макрон болон хамтын ажиллагааны хүрээнд холбогдох байгууллагуудтай уулзахад дэмжиж ажиллахыг хүссэн байна.
Үзсэн: 1428
Tweet