“ДЭЛХИЙН БЯЦХАН МИСС-2018” ТЭМЦЭЭНД МОНГОЛ ОХИН ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЖЭЭ
Тэмцээнд 80 гаруй орны бяцхан миссүүд эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Мөнхбатын Ану Дэлхийн Миссийн титэм хүртжээ.
Гүрж улсын Батуми хотноо энэ оны дөрөвдүгээр сарын 12-16-ны хооронд “Дэлхийн бяцхан мисс-2018″ ОУ–ын тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд 80 гаруй орны бяцхан миссүүд эх орноо төлөөлөн оролцсон бөгөөд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Мөнхбатын Ану тэргүүн байр эзэлж, Дэлхийн Миссийн титэм хүртлээ.
Мөнхбатын Ану нь “Монгол оюун” 21-р сургуулийн 4-р ангийн сурагч бөгөөд тус тэмцээний авьяас төрөлд Монгол ардын “Саруул тал” уртын дуугаар оролцсон нь шүүгчдээс өндөр үнэлгээ авсан байна. Дэлхийн миссийн титмийг хүртсэн М.Ану нь өмнө нь олон улсын загварын тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцож олон амжилт гаргаж байжээ. Тухайлбал 2016 оны наймдугаар сард Шанхай хотод болсон «Олон улсын хүүхдийн загварын» тэмцээнд амжилттай оролцсон байна. Бяцхан мисс М.Ану загварын ертөнцөд хүч үзэж байгаагаас гадна дуулах авьяастай. Тун удахгүй дууны шинэ цомог гаргахаар зэхэж байгаа бөгөөд тус цомгийнхоо тав дахь уран бүтээл дээр ажиллаж байна.
Үзсэн: 1615
Tweet