МОНГОЛ УЛСЫН ӨРГӨМЖИТ КОНСУЛ “ДЭЛХИЙН ТЭРГҮҮНИЙ ХОРЬ”-Д ШАЛГАРАВ
“Үндэстэн угсаатнуудад зөвлөх бүлэг” хэмээх олон улсын байгууллага нь эмэгтэйчүүдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах үйлсэд онцгой зүтгэл гаргасан хувь хүмүүсийг жил бүр шалгаруулдаг.
АНУ-ын Конгрессын гишүүн Данни К.Дависын олон үндэстний эв нэгдэл, нөхөрлөлийг хөхиүлэн дэмжих зорилгоор үүсгэн байгуулсан “Үндэстэн угсаатнуудад зөвлөх бүлэг” хэмээх олон улсын байгууллага нь эмэгтэйчүүдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах үйлсэд онцгой зүтгэл гаргасан хувь хүмүүсийг жил бүр шалгаруулдаг.
Энэ жилийн шалгаруулалт Иллиной мужийн Чикаго хотноо 2018 оны 3-р сарын 9-ний өдөр болж “Дэлхийн тэргүүний хорин бүсгүй”-н тоонд Монгол улсаас Бангладеш улсад суугаа өргөмжит консул хатагтай Насреен Фатема Ауалыг Бангладеш улсад төдийгүй Өмнөд Азид эмэгтэйчүүдийн хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд оруулсан хувь нэмрийг үнэлж ийнхүү шалгаруулан өргөмжилжээ.
Ф.А.Насреен Бангладеш улс дахь Монгол улсын өргөмжит консулаар сүүлийн арав гаруй жил үр бүтээлтэй ажиллаж байна. Монгол, Бангладешийн харилцааг бизнес, соёлын салбарт өргөжүүлэх, хоёр талын ажил хэрэгч хүмүүсийг өөр хооронд нь танилцуулах чиглэлээр идэвхитэй ажилладаг хатагтай тэрбээр Дака хотод 2017 оны нэгдүгээр сарын 12-20-нд зохиогдсон олон улсын кино наадамд монголын киноны уран бүтээлчдийг “Цагаан хадаг”, “Эх” киногоор оролцоход болон Монгол Улсын Их Хурлын төлөөлөгчдийг мөн оны дөрөвдүгээр сард Олон улсын парламентын холбооны 136 дахь Ассамблейд оролцоход дэмжлэг үзүүлж ажилласан билээ.
Өргөмжит консул бангладешийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, сүлжмэл эдлэл, бөс даавуу, эм, мэдээллийн технологи, өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэгчдийг ирэх 7-8 дугаар сард Монгол оронтой танилцуулахаар ажиллаж байна.
Үзсэн: 1454
Tweet