Ч.Мөнгөндалай “Алтан Од”-оор шагнуулжээ

Ч.Мөнгөндалай дараагийн аялалынхаа төлөвлөгөөг хэдийнээ гаргажээ.
“Хүсэл мөрөөдөлд Хөгжлийн бэрхшээл саад болдоггүй” гэсэн уриатайгаар 285 км замыг 15 хоногийн турш явган туулж, Мөнх Сарьдагийн 3491 км оргилд амжилттай гарсан аялагч Ч.Мөнгөндалайг ЗГХА, Биеийн тамир, спортын газрын дарга, гавьяат тамирчин Ц.Шаравжамц хүлээн авч уулзлаа.
Ч.Мөнгөндалай дараагийн аяллынхаа төлөвлөгөөг хэдийнээ гаргасан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хэдий ч ганцаараа аялж чаддагийг дэлхий нийтэд харуулахаар Европын орнуудаар аялах бэлтгэлээ базааж байгаа аж. Дугуй, уулын спортоор хичээллэдэг аялагч Ч.Мөнгөндалайтай уулзах үеэрээ Ц.Шаравжамц дарга Биеийн тамир, спортын газрын “Алтан Од” дээд шагнал гардууллаа.
Үзсэн: 1683
Tweet