Интернетийн аюулгүй байдлыг хэлэлцлээ
Форумд төр, хувийн хэвшлийн нийт 100 гаруй төлөөлөл оролцсон нь ААН-үүд цахим орчны аюулгүй байдалдаа анхаарал хандуулж ирснийг харуулж байна.
Интернетийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас буюу цахим халдлагын уршгаар жил бүр дэлхийн хэмжээнд 445 тэрбум төгрөгийн хохирол учирдаг ажээ. Манай улсад интернетийн аюулгүй байдлаа хангах сануулга, сэрэмжлүүлгийг мэргэжлийн байгууллагууд өгдөг. Гэвч тэдгээрийг иргэд, ААН-үүд өдөр тутамд мөрдөж хэвшээгүй байна. Энэ тухай Улаанбаатар хотноо болсон “Интернетийн аюулгүй байдлын ач холбогдол” сэдэвт олон улсын форум хөндөн ярьлаа.
“Интернетийн аюулгүй байдлын ач холбогдол” форумыг нээн Мобиком корпорацийн Ерөнхий захирал Тацуяа Хамада, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бат-Эрдэнэ нар үг хэлэв. Дараа нь олон улсын чиг хандлага, Монголын нөхцөл байдлыг танилцуулсан илтгэлүүдийг хэлэлцүүлэв. Үүнд “Монгол дахь интернетийн зохицуулалт”, “Дижитал эрин дэх хүүхдийн эрх”, “Бизнесийн салбар дахь интернетийн аюулгүй байдал” сэдвээр илтгэл тавилаа. Энэ удаагийн форумд төр, хувийн хэвшлийн нийт 100 гаруй төлөөлөл оролцсон нь ААН-үүд цахим орчны аюулгүй байдалдаа анхаарал хандуулж ирснийг харуулж байв.
Үзсэн: 1091
Tweet