Зургаан настай шатарчин охин М.Ялгуун Ази тивийн аварга болов

Тэмцээнд Ази тивийн 26 орны 600 орчим өсвөрийн шатарчид оюун ухаанаа уралдуулсан байна.
Тайланд улсын Чанмай хотод Өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Уг тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон зургаан настай М.Ялгун алтан медаль хүртжээ.
Тэрбээр тэмцээний рапид төрөлд алтан медаль, стандарт төрөлд алтан медаль хүртсэн байна. Мөн блиц төрөлд мөнгөн медаль хүртсэн амжилт үзүүлжээ.
Үзсэн: 1402
Tweet