Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн хэмжээнд амжилт гаргасан хоккейн тамирчдыг хүлээн авч уулзлаа

Монголын хоккейн холбооныхон битүү ордон барих асуудалд анхаарал хандуулж байгаад баяртай буйгаа илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шайбтай хоккейн “Азийн цомын тэмцээн-2018”-д түрүүлж алтан цом, медалийн эзэн болсон тамирчдыг хүлээн авч уулзлаа.
Манай улсын хоккейн тамирчид энэ тэмцээнд сүүлийн найман жил оролцож дөрвөн хүрэл, нэг мөнгөн медаль авч байсан бол энэ жил алтан медаль авч, цаашдаа дэлхийн аваргын тоглолтуудад оролцох эрхээ авсан байна.
Амжилт гаргасан тамирчдыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзаад, юун түрүүнд Азийн цомын тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад халуун баяр хүргэж, салбарт нь тулгамдаж байгаа зарим асуудлаар Монголын хоккейн холбооны төлөөллүүдтэй болон тамирчидтай ярилцаж, санал солилцлоо.
Үзсэн: 1372
Tweet