Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Үнэнч хайрын бэлгэдэл "Цагаан Уул цэцэг"


Densmaa 2018-04-10 02:04

Цагаан уул цэцгийг Ази, европын 16 оронд хуулиар хамгаалдаг ба Франц, Германд “үнэнч хайрын бэлгэдэл” болгон шүтдэг.

   Монгол оронд Сибирийн ангилалд багтах 4 зүйл Цагаан уул цэцэг ургадаг. Сибирийн Цагаан уул цэцэг нь нэг нэгээрээ цэцэглэдэг онцлогтой. Навч нь цувраа байрлалтай, цэцгийн хамт гадуураа үсэрхэг бүрхүүлтэй. Монголчууд эртнээс нааш Цагаан түрүү, Уул өвс, Ул өвс, Суйх гэх мэтээр нэрлэж ирсэн. Бусад цэцгийн адил зуны улиралд цэцэглэж, намар ганддаг ч жилийн 4 улирлын туршид нэг л өнгөөрөө байдаг учраас “үхэлгүй мөнхийн бэлгэдэл Цагаан уул” хэмээн  онцолж ирсэн.

  Зүйлийн нэр нь “Эгэл цагаан түрүү”. Нийлмэл цэцгийн овогт багтах 40 гаруй зүйл ургадаг. Альпийн нурууны болон Сибирийн гэж 2 ангилдаг. Хүйтэнд тэсвэртэй, чийгэнд дуртай, олон наст ургамал учраас уулын хээр, ойт хээр, хээрийн бүсэд хад чулуурхаг ууланд тархан ургадаг. Мөн эмийн ургамлын бүлэгт багтдаг энэ ургамал  булчирхайн үрэвсэл, цус алдах өвчинд тустай. Уламжлалт анагаах ухаанд хэрэглэж байсан тунгийн хэмжээ тодорхойгүй ч цэцгийг хатааж халуун усанд хандлаад өвдсөн хүнд уулгадаг байжээ.  Манай оронд хоёр гурван зүйлийн цагаан ургамал байдаг тухай  Монгол улсын их сургуулийн шинжлэх ухааны сургуулийн биологийн тэнхимийн багш Доктор профессор, байгал орчны аудитор Дагдангийн Суран хэллээ.      

Д.Суран: Манай монгол оронд цагаан уул гэдэг ургамал ургадаг хүн бүр мэднэ. Уул нь “Цагаан уул биш “Цагаан ул гэдэг нэртэй. Яагаад гэвэл энэ ургамлын газрын дээд хэсэг нь эсгийрсэн зөөлөн үслэгтэй учир дээр үед хэт цахиурын ул гэж байсан. Тэгээд хожмын өдөр андуурагдсан ч байж болно. агаан ул биш “Цагаан ул байлгүй дээ гээд. Одоо бол” Цагаан уул гэж нэрлэдэг. Дэлхий даяар энэ ургамлын тухай мэднэ. Ялангуяа европт эдилвайс гэж нэрлэдэг, үхэшгүй мөнхийн цэцэг цагаан уул цэцэг гэж алдаршсан. Яагаад гэвэл энэ ургамлын газрын дээд хэсэг бусад хэсгүүд нь өвөл зунгүй нэг л өнгөөрөө байдаг тиймээс үхэшгүй мөнхийн гэж нэрлэсэн. Монгол оронд хоёр гурван зүйлийн цагаан уул цэцэг бий. Сүүлийн үед зах зээл европт алдаршсан байдлаар нь хүмүүс олноор нь түүж ашиглаж сувенер хийх болсон байна. Энэ ургамал эрт дээр үеэс ардын уламжлалт эмнэлэгт хэрэглэдэг. Ялангуяа дотуур халуунд, халуун хижиг хэмээн нэрлэгдэх өвчний оношийн үед хэрэглэж байсан. Тэр утгаараа монгол орны ургамлын аймагт гол байр суурь эзэлдэг.

“Цагаан уул” цэцэгийг ахмад настнууд үндсийг нь гэмтээхгүйгээр газарт үлдээж, цэцгийг нь түүж аваад цусны даралтыг бууруулах зорилгоор “дэр” хийж дэрлэхээс гадна гутал дотроо дэвсэж хэрэглэдэг байна. Гаднах үсэрхэг хөвөнг авч гал асаахад хэрэглэж ирснээс гадна хүний биенд туурах “могойн яр” хэмээх арьсны өвчинд хөвөнг цахиж хүхэр үнэртүүлэн эдгээдэг дом байсан хэмээн хэлэлцдэг. Харин малчид Цагаан уул элбэг ургасан газарт малаа бэлчээвэл малын гэдэс дүүрнэ хэмээн үзэж аль болох өөр газарт малаа бэлчээрлүүлдэг байжээ.Үргэлжлүүлэн Доктор профессор, Дагдангийн Суран хэлж байна.

Д.Суран: Монгол орон 3100 гаруй цэцэг дээд ургамал бий, зүйлийн баялгийнхаа хувьд цөөн гэж үзэх үндэстэй. Яагаад гэвэл өргөн уудам нутаг дэвсгэртэй, сийрэг тархалттай ургамлын аймаг дотор ховор нандин ургамлууд цөөнгүй байдаг. Ер нь сүүлийн үед зах зээл хөгжсөн үед эмийн ач холбогдолтой ургамлууд цайны ургамлууд ашиглагдаж байгаа. Тэр утгаараа монгол орны тодорхой бүс нутгуудад ховордож байнаТийм учраас энэ ургамлын баялгийг хамгаалж нөөцийг нь арвижуулах тогтвортой ашиглах үүднээс тамиржуулах ажлыг хийх нь зүйтэй. Үндэслэг иш бас үнээсээ ургадаг. Одоогоор монгол үрээр тарьж ургуулсан тохиолдол зөөн байгаа. Ер нь боломжтой. Цайвардуу шаргал өнгөтэй, хамгийн гол нь барихад зөөлөн тааламжтай, өргөс хатгуургүй учир энэ талаараа хүмүүсийн анхаарлыг татдаг.

   Францын ургамал судлаач Жан Поль, Виржини Лусс нар гэрлийн янз бүрийн спекторт Цагаан уул цэцгийн зургийг авахад хэт ягаан туяаг бүрэн шингээдэг болохыг баталжээ. Түүний үсэрхэг бүрхүүл нь хүчирхэг шүүлтүүрийн үүрэг гүйцэтгэдэг болохыг хожим эрдэмтэд электрон микроскопоор илрүүлснээр “нано” бүтэцтэй нарны тос бий болгоход гол түүхий эд нь болжээ. Цагаан уул цэцгийг Ази, европын 16 оронд хуулиар хамгаалдаг. Франц, Германд “үнэнч хайрын бэлгэдэл” болгон шүтдэг. Альпын Цагаан уул маш өндөр газарт, хад асга дунд ганц нэгээрээ ургадаг. Тиймээс европын орнуудад баатарлаг эрчүүд хайртай бүсгүйдээ энэ цэцгийг олж бэлэглэхийг хүсдэг байжээ. Хэрвээ олж бэлэглэвэл хайрын хамгийн том илэрхийлэл, хамгийн нандин бэлэг болохоос гадна тэр залуу өөрийн эр зоригоо харуулсан явдал болдог байжээ. Цагаан-Уул цэцгийг ариун хайрын бэлгэдэл хэмээн дээдэлж түүнийг магтсан дуу шүлэг монголд төдийгүй европын олон оронд бий.

    Эртний домогт энэ цэцгийг Зевс бурхнаас анх гал хулгайлан авчирч хүн төрөлхтнийг галтай болгосон “Поромотейн цэцэг” гэж өгүүлжээ.  Германаар Edelweiss буюу үхэшгүй мөнхийн цагаан утгатай энэ цэцэг одоо ч хамгаас хайртай хүндээ бэлэглэх гайхамшигт бэлэг хэвээрээ.Монголчуудын дунд ч бас ялгаагүй маш содон олон домог түүх хүүрнэдэг. Австрийн мөнгөн дэвсгэрт болох  хоёр зоос цагаан уул цэцгийн зурагтай. Түүнчлэн Монголын регбигийн холбоо, Болгарын жуулчны холбоо зэрэг байгууллага энэ цэцгийг билэг тэмдгээ болгожээ.  

Үзсэн: 7449

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдлүүд (8)