Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 17-04-2024
монгол

Шинэ мэдээ

Өсвөрийн сагсчид олон улсын наадмаас дөрвөн медаль хүртжээ


Densmaa 2018-04-04 03:04

“International Eastern Cup 2018” олон улсын тэмцээний бүх оддын холын зайн шидэлтийн аваргаар U15 насны багийн тоглогч Л.Мөнхтулга тодорлоо.

   Олон улсын сагсан бөмбөгийн холбооны ивээл дор зохион байгуулагддаг өсвөрийн тэмцээний нэг бол “International Eastern Cup”. Холбооны Бүгд найрамдах Герман улсын Берлин хотод жил бүр уламжлал болгон зохиогдож ирсэн тус тэмцээнд сүүлийн жилүүдэд Монголын өсвөрийн сагсчид амжилттай оролцож, аваргын алтан медалийг ангилал бүрд авдаг болсон. Энэ жилийн тэмцээн гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын 2-ны хооронд болж АНУ, Австрали, Норвеги, Энэтхэг, Турк, Франц, Монгол зэрэг 20 гаруй орны өсвөрийн тамирчид оролцлоо. Энэхүү тэмцээн өсвөрийн тамирчдын өрсөлдөөнөөс гадна тэргэнцэртэй иргэдийн дунд болдгоороо онцлог.

   Энэ жилийн тэмцээнд Монголын нийт долоон баг оролцож, хоёр алт, нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ. Ийнхүү хоёр дахь жилдээ оролцсон “International Eastern Cup 2018” тэмцээнээс Монголын баг алт, мөнгө, хүрэл нийт дөрвөн медальтайгаар эх орондоо ирлээ.

 

 

Үзсэн: 1316

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна