“ХҮҮХЭД ХАМГААЛАЛ” НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЭХЭЛЛЭЭ
Улсын хэмжээнд 2017 онд 32 мянга 259 гэмт хэрэг бүртгэгдсэнээс хүүхэд өртөж хохирсон 1757 гэмт хэрэг бүртгэгджээ.
Хүүхдийг гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс “Хүүхэд хамгаалал” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд энэ сарын 01-нээс эхлэн нэг сарын хугацаанд зохион байгуулж байна.
Улсын хэмжээнд 2017 онд 32 мянга 259 гэмт хэрэг бүртгэгдсэнээс хүүхэд өртөж хохирсон 1757 гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь нийт гэмт хэргийн 5.5 хувийг эзэлж байна. Энэ хүрээнд цагдаагийн хэлтэс, албадууд хариуцаж буй нутаг дэвсгэртээ “Хүүхэд хамгаалал” сэдэвт хэлэлцүүлэг, хүүхэд хамгааллын хамтарсан багийн үйл ажиллагааг идэвхжүүлэх нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулах аж. Түүнчлэн бага насны хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтэд чиглэсэн сургалт, нөлөөллийн арга хэмжээ явуулж, “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэм, “Сургуулийн эргүүл”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэхээр төлөвлөжээ.
Үзсэн: 1195
Tweet