Эмэгтэй даамчид дэлхийд есдүгээрт эрэмбэлэгдэв

FMJD-гийн чансаанд манай улсаас 200 шахам тоглогч бүртгэгджээ.
Дэлхийн даамын холбооноос шинэчилсэн чансаагаа дөрөвдүгээр сарын 1-нд гаргалаа. Эрэгтэйчүүдээс дэлхийн аварга, ОХУ-ын Александр Шварцман 2432 оноо, эмэгтэйчүүдээс Беларусийн их мастер Ольга Федорович 2243 оноогоор даамчдаа тэргүүллээ.
Монголын даамчдаас ОУИМ Д.Эрдэнэбилэг 2276 оноогоор эрэгтэйчүүдийн, ДДХМ Н.Мөнхтуяа 2076 оноогоор эмэгтэйчүүдийн тэргүүн байрт бичигджээ.
Улсын чансаагаар байр эзлүүлэхэд Монгол Улс эрэгтэй ангилалд 14, эмэгтэй ангилалд есдүгээрт тус тус эрэмбэлэгдлээ.
Дэлхийн даамын шинэчилсэн чансаанд манай улсаас 7 их мастер, 1 олон улсын мастер, 16 Дэлхийн даамын холбооны мастер, 12 Дэлхийн даамын холбооны дэд мастер тэргүүтэй 200 тоглогч бүртгэгджээ.
Үзсэн: 1452
Tweet