“БОГЦОН ДАХЬ СОЁЛЫН ӨВ” ТӨСЛИЙГ ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛНО
Судалгааны үр дүнг үндэслэн Монгол Улсын холбогдох байгууллагууд болон ЮНЕСКО нь амжилттай хэрэгжсэн уг төслийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр зорьж байна.
Монгол Улс нүүдлийн соёл иргэншлийн эртний түүхтэй, соёлын болон байгалийн өвөөр баялаг орон. Гэсэн хэдий ч даяаршил, хотжилтын хурдацтай хөгжилд нийцүүлэн өөрчлөгдөх уламжлалт амьдралын хэв маяг нь Монголын биет, биет бус, хөдлөх болон үл хөдлөх өвд аюул учруулж байна. Тиймээс олон нийт, тэр дундаа залуучуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэхээр “Богцон дахь соёлын өв” төслийг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний хороо зохион байгуулж байгаа юм. Тус төсөл Дэлхийн өв-Орхоны хөндийн дурсгалт газрын бүсэд байрлах 7 сургуульд сургалтын хөтөлбөрөөс гадуурх үйл ажиллагааны хэлбэрээр хэрэгжиж байна. Судалгааны үр дүнг үндэслэн уг төслийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Үзсэн: 1324
Tweet