Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 24-11-2024
монгол

Шинэ мэдээ

Гамшгаас урьдчилан сэргийлэх асуудлаар Азийн сайд нар Монгол Улсад чуулна


Densmaa 2018-04-02 04:04

Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг НҮБ-ын гишүүн орнууд баталснаас хойш 3 жил өнгөрчээ.

   Дэлхийн хамгийн их гамшигт өртөмтгий бүс нутгийн Засгийн газрын гишүүд гамшгаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг хэлэлцэхээр ирэх 7-р сард Монгол Улсад чуулна. Энэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах Тусгай төлөөлөгч хатагтай Мами Мизутори: “Азийн сайд нарын бага хурлын үеэр ирэх хоёр  жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулна. Энэ нь  2020 он гэхэд үндэсний болон орон нутгийн гамшгийн эрсдэлийг бууруулах стратеги төлөвлөгөөтэй орнуудын тоог тогтвортойгоор нэмэгдүүлэх зорилготой Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг зорилт болгоход анхаарал хандуулах юм. Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийг тусган гамшгийн хохиролыг бууруулах зорилтыг хэрэгжүүлэхэд гарсан ахиц дэвшилд хяналт тавихад Ази тив хүчин чармайлт гаргаж тэргүүлнэ” гэлээ. Энэхүү хуралд ойролцоогоор 3000 гаруй төлөөлөгч оролцоно хэмээн тооцоолж байна.

Үзсэн: 1175

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна