Хөлбөмбөгийн Дэлхийн аваргын цом Монголд ирнэ
Дэлхийн 50 гаруй оронд хөлбөмбөгийн дэлхийн аваргын цомыг аялуулана.
Кока Кола компани нь Дэлхийн хөлбөмбөгийн холбооны албан ёсны түнш бөгөөд хамтын ажиллагааныхаа хүрээнд 2006 оноос эхлэн Дэлхийн аваргын цомыг улс орнуудаар аялуулдаг уламлалжтай болжээ. Энэхүү аялалыг энэ жил дөрөв дэх удаагаа зохион байгуулж дэлхийн 50 гаруй оронд хөлбөмбөгийн дэлхийн аваргын цомыг аялуулах аж. Ирэх дөрөвдүгээр сарын 23-нд дэлхийн цомыг Монголд улсад аялуулахаар төлөвлөсөн байна. Энэ үеэр Монголын Хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд Ерөнхийлөгч цомыг хүндэтгэлтэйгээр угтан авч баг тамирчид нээлттэй тэмцээн хийхээс гадна “Шангри-Ла молл” төвд тухайн өдрийн 13.00-20.00 цагийн хооронд хөлбөмбөгийн дэлхийн аваргыг цомыг байршуулж, олон нийтэд нээлттэй үзүүлэх юм. Уг цомын аялал 2017 оны есдүгээр сард ОХУ-аас эхэлсэн. 2018 оны зургадугаар сард эхлэх ДАШТ-ний өмнө, есөн сарын хугацаанд нийт 126 мянган км замыг туулж, зургаан тивийн 50 гаруй орноор үргэлжлэх юм.
Үзсэн: 1688
Tweet