Какүрюү М.Ананд найман башёгийн дараа дахин түрүүллээ

15 дахь өдрийн дараах байдлаар Ичиножёо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил, Чиёошёома Г.Мөнхсайхан нар 9 даваа, 6 унаатай башёг өндөрлүүлсэн бол Араваши Э.Дөлгөөн 2 даваа 13 унаатай башёг дуусгалаа.
Осака хотноо Японы мэргэжлийн сумогийн Хаврын тэмцээн буюу Хару башёгийн 15 дахь өдрийн барилдаан өндөрлөж, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд найман башёгийн дараа дахин түрүүлж, Японы Эзэн хааны цомыг 4 дэх удаагаа хүртлээ.
Башёгийн 14 дэх өдөр түрүүлэх болзлоо хангасан Какүрюү М.Ананд сүүлийн өдөр Такаяасүтэй барилдан дэвжээнд хөл, бие нь зэрэг хүрсэн гэх шүүгчдийн шийдвэрээр дахин барилдаж Такаяасү давлаа. Ийнхүү Какүрюү 13 даваа, 2 унаатай түрүү бөхөөр тодорлоо.
Макүүчи буюу дээд зиндаанд хүч үзэж буй манай сумочдоос 15 дахь өдрийн байдлаар Ичиножёо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил, Чиёошёома Г.Мөнхсайхан нар 9 даваа, 6 унаатай башёг өндөрлүүлсэн бол Араваши Э.Дөлгөөн 2 даваа 13 унаатай башёг дуусгалаа.
Үзсэн: 1766
Tweet