МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГЧИД МАЛАЙЗЫН БАГТАЙ НУТАГТ НЬ ТОГЛОЖ ТЭНЦЛЭЭ

С.Ганхуяг чөлөөт цохилтоос гоёмсог гоол оруулж тэнцээ авчирлаа.
Монголын шигшээ баг ОУХБХ-ны шигшээ багийн өдрийн хүрээнд өчигдөр Малайзын талбайд зочлон тоглон, 2:2-оор тэнцэснээр манай хөлбөмбөгчид албан ёсны нөхөрсөг тоглолтоос оноо авч чадлаа.
Герман дасгалжуулагч Майкл Вайссаар удирдуулсан манай баг Малайзтай 2:2-оор тэнцсэн нь ОУХБХ-ны шигшээ багийн өдрөөр авсан анхны оноо болон түүхэнд үлдэж байна. Шигшээ багаас П.Энхбилэг 42 дахь минутад О.Оюунбаатарын дамжуулалтаар тооны харьцааг тэнцүүлэн, эхний хагас өндөрлөсөн. Харин шийдвэрлэх үед талбайн эзэд дахин гоол авсан ч “Талын хөх чононууд”-аас 8 дугаартай С.Ганхуяг чөлөөт цохилтоос гоол оруулж, тооны харьцааг 2:2 болгосон нь тоглолтын эцсийн үр дүн болов.
Үзсэн: 1325
Tweet