Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

БИШКЕК ХОТОД МОНГОЛ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ НЭЭН АЖИЛЛУУЛАХ ТАЛААРХ ТОГТООЛЫГ ӨРГӨН БАРИВ


Densmaa 2018-03-23 03:03

Монгол Улс БНКУ-тай 1992 онд дипломат харилцаа тогтоосон.

   Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод суугаа Ерөнхий консулын газрын түвшинг өөрчилж, Элчин сайдын яам болгон ажиллуулах УИХ-ын тогтоолын төслийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

   Монгол Улс БНКУ-тай 1992 онд дипломат харилцаа тогтоосон, уламжлалт найрсаг харилцаатай. Сүүлийн жилүүдэд Монгол, Киргизийн улс төрийн яриа хэлэлцээр идэвхжиж, харилцан айлчлалын давтамж нэмэгдэж байгаа. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг зохицуулж байгаа 18 гэрээ, хэлэлцээр байдаг бөгөөд цаашид 10 орчим баримт бичгийг байгуулахаар ажиллаж байна. Улс төрийн хувьд ямар нэгэн маргаан, зөрчилтэй асуудал байхгүй бөгөөд Төв Азийн бүс нутаг дахь манай улсын чухал түнш орны нэг билээ.

Үзсэн: 1072

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна