Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны хуралдаан боллоо


Densmaa 2018-03-22 05:03

Монгол, Туркийн эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах талаар хоёр тал өргөн хүрээтэй хэлэлцлээ.

    Эдийн засаг, худалдааны Монгол, Туркийн Засгийн газар хоорондын хамтарсан хорооны наймдугаар хуралдааныг 3 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо. Хамтарсан хорооны хуралдааныг монголын талаас Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, туркийн талаас Шадар сайд Хакан Чавушолу нар тус тус тэргүүлэн оролцов. Турк Улсын Ерөнхий сайдын Монгол Улсад хийх айлчлалын өмнөхөн болсон энэ хуралдаан айлчлалын бэлтгэл, бодит үр дүнг хангахад чухал үүрэгтэй байсан юм. Талууд таван жилийн дараа зохион байгуулж байгаа хамтарсан хорооны энэ удаагийн хуралдаанаар сүүлийн жилүүдэд хоёр талын харилцааны хүрээнд яригдаж шийдэл хүлээж байсан олон асуудлаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны төлөв байдал, чиглэлийн талаар яриа хэлцэл хийлээ. Хоёр талаас дээд, өндөр түвшний харилцан айлчлал, яриа хэлцэл, арга хэмжээг тэдгээрийн ач холбогдол, цаг үеийн шаардлагын дагуу ойр давтамжтай хийж байхаар тохирсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон салбарт өргөжүүлэхэд хамтран ажиллахаа нотлов. Хамтарсан хорооны хуралдааны үеэр Монгол, Туркийн эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах талаар хоёр тал өргөн хүрээтэй хэлэлцэв. Энэ хүрээнд Монгол, Туркийн жижиг, дунд бизнес эрхлэгчдийн харилцаа, хамтын ажиллагаанд дэмжпэг үзүүлэхэд хоёр талаас бүхий л дэмжлэгийг үзүүлэхээр болов. Мөн Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим Туркийн Гадаад эдийн засгийн харилцааны зөвлөл (DEIК) Туркийн экспортлогчдын нийгэмлэг (ТIМ), Туркийн худалдааны танхимуудын холбоо (ТОВВ)-той хөгжүүлж буй хамтын ажиллагаа идэвхжүүлж, хоёр талын хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд дэм болохуйц бизнес уулзалт, арга хэмжээг энэ онд зохион байгуулж, цаашид тогтмолжуулахаар тохирсон байна. Мөн хоёр улсын стандартчилал, хэмжилзүйн асуудал эрхэлсэн байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Чөлөөт бүс байгуулах туршлага хуваалцах, энэ чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, чөлөөт худалдааны гэрээ, хэлэлцээр байгуулагдах үйл явцын эхлэлийг тавих талаар тохиролцоо, ойлголцолд хүрлээ. Түүнчлэн батлан хамгаалах, аялал жуулчлал, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт тодорхой төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх болон мах махан бүтээгдэхүүнийг стандартын дагуу боловсруулан Турк Улсад экспортлох чиглэлээр хамтарсан судалгааг эхлүүлэх, Орхоны хөндий дэх аялал жуулчлалын цогцолбор, Эмээлт аж үйлдвэрийн парк байгуулах төслийг хэрэгжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа талууд илэрхийлсэн. Төгсгөлд нь төлөөлөгчдийн тэргүүн нар хуралдааны үр дүнд сэтгэл хангалуун буйг илэрхийлэн товч мэдэгдэл хийж ярилцан тохирсон асуудлыг тусгасан протоколд гарын үсэг зурав.

Үзсэн: 1110

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна