Онлайн хэлбэрээр зохион байгуулагдсан "Эх түүхийн олимпиад"
2 насны ангиллаар зохиогдсон олимпиадад 134 хүүхэд амжилттай оролцлоо.
Хилийн чанад дахь монгол хүүхдүүдийн эх хэл, соёлоо сэргээх, түүхээрээ бахархах сэтгэлийг хөхиүлэн дэмжих зорилготой “Эх түүхийн олимпиад”-ыг зохион байгуулсан.
Дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа монгол хүүхдүүдийг өргөнөөр хамруулахын тулд олимпиадыг “онлайн” хэлбэрээр явуулсан нь ихээхэн онцлогтой болж нийт 134 хүүхэд тус олимпиадад амжилттай оролцов. Монголын түүх, соёл, уламжлалт зан заншил, өв уламжлалын талаарх хилийн чанад дахь монгол хүүхдүүдийн мэдлэгийн хүрээг тэлсэн энэхүү олимпиадын шагналт байруудад шалгарсан хүүхдүүдийг эх орондоо ирэх онгоцны тасалбар, олон улсын “Найрамдал” зусланд амрах эрхийн бичиг зэргээр шагнаж урамшуулсан нь хүүхдүүдийн эх түүхээ судлах сонирхлыг нь сэргээж, цаашид хэл, соёлоо улам шимтэн суралцахад нь ихээхэн урам өгсөн байна.
Үзсэн: 1545
Tweet