МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА АРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
Архангай аймгийн өвөлжилтийн нөхцөл байдал хүндрэлтэй, 16 сум нь цагаан зудтай, 19 сумын хэмжээнд 87 мянга гаруй толгой мал зүй бусаар хорогдсон байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гуравдугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн иргэдтэй уулзлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Нийслэлийн иргэдтэй хийсэн уулзалтаа дуусгаад арын сайхан Архангай аймагт ирж байна. Бид уулзалтаараа төр засаг, УИХ-д иргэдийн санаа бодлыг хүргэж, ажил хэрэг болгохыг зорьж байгаа” гээд уулзалтыг эхлүүлэв.
Тус аймгийн хувьд 2017-2018 оны өвөлжилтийн нөхцөл байдал нь хүндрэлтэй, 16 сум нь цагаан зудтай, 19 сумын хэмжээнд 87 мянга гаруй толгой мал зүй бусаар хорогдсон байна.
Иргэд Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ банкны зээлийн хүү өндөр, ажлын байргүйгээс үүдэж худалдан авах чадвар буурч байгаа гэж байв. Мөн тус аймгийн хэд хэдэн иргэн аймагтаа томоохон бүтээн байгуулалт, үйлдвэрлэлтэй болох саналыг хэллээ.
Үзсэн: 1098
Tweet