СПОРТЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АСУУДЛААР ОЛОН УЛСЫН ЭРДЭМТЭД ЧУУЛЛАА

"Жакарта-2018” Азийн наадам, "Буэнос-Айрес-2018" Залуучуудын олимпийн наадам, “Токио-2020” олимпийн наадамд Монгол улсын баг, тамирчдыг бэлтгэх ажилд чухал ач холбогдолтой илтгэлүүд тавигдлаа.
Орчин үед Биеийн тамир, спортын эрчимтэй хөгжлийг хангахад спортын шинжлэх ухаан болон онолын сэтгэлгээг хөгжүүлэх асуудал чухал байр суурь эзлэх болсон билээ.
Энэ хүрээнд “Биеийн тамир, спорт-Залгамж халаа-Хөгжил”, “Биеийн тамир, спорт-Хөгжил ба Шинэчлэл” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний онол-практикийн бага хурал МҮОХ-ны байранд болов.
Тус хуралд ОХУ, Япон, БНХАУ, Франц, Серби, БНСУ болон манай улсын 30 гаруй эрдэмтэн судлаач илтгэл тавьж, БТС-ын болон олимпийн хөдөлгөөний тулгамдсан асуудлуудыг хөндөн ярилцав.
Үзсэн: 1518
Tweet