“МОНГОЛ УЛС ДАХЬ БОЛОМЖ” ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАВ
50 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл болон Хятадын Аж үйлдвэр, эдийн засгийн холбооны гишүүн 100 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл өөрсдийн төсөл, боломжийг танилцуулав.
Монгол Улсын Эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэг, БНХАУ-ын Аж үйлдвэр эдийн засгийн холбоотой хамтран “Монгол Улс дахь боломж” сэдэвт хөрөнгө оруулалтын чуулганыг Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-ны байранд зохион байгууллаа.
Чуулганы эхэнд монголын талаас УУХҮЯ, ХХААХҮЯ-ны холбогдох албан тушаалтнууд тодорхой төслүүдийг танилцуулж мэдээлэл хийсэн юм. Дараа нь чуулганд оролцож байгаа манай талын 50 орчим аж ахуйн нэгжийн төлөөлөл болон Хятадын Аж үйлдвэр, эдийн засгийн холбооны гишүүн 100 гаруй аж ахуйн нэгж өөрсдийн төсөл, боломжийг танилцуулав.
Тухайлбал, Таван толгойн орд газрын нүүрснээс хий гаргах, Улаанбаатар хотын дулааны болон гэр хорооллын асуудлыг шийдвэрлэх, барилгажуулах, Эмээлтийн аж үйлдвэрийн паркийг барьж байгуулах, Замын-Үүдийн чөлөөт бүсийг ажиллуулж эхлэх гэх мэт томоохон төслүүдийг танилцуулж байна.
Үзсэн: 1273
Tweet